몽골 전통 노래 Богд Дүнжингаравын магтаал(복드 둔진가라윙 막탈)
몽골 옛날 노래.. 한국으로 치면 민요.
Богд Дүнжингаравын магтаал
Орой дээрээ овоотой
Олон газраа сарьдагтай
Очирваанийн шүтээнтэй
Хангайн Дүнжингаравыгаа
Хаан Дүнжингарав л гээд
Богд Дүнжингаравыгаа
Бодитой Дүнжигарав л гээд
Энэ Дүнжингаравыгаа
Эрдэнийн маань Дүнжингарав гэнэ
Цал буурал дөрвөн хангайг
Хатан Туултай магтъя
Хойд талаас нь харахын бол
Уран Манчирын хийдтэй
Шүр сувдан чимэгтэй
Есөн эрдэнийн баялагтай
Сүрлэг сайхан хангай даа
Баруун талаас нь харахын бол
Бадамлхамын оронтой
Бадам дэвжил хормойтой
Баялаг Дүнжингаравыгаа
Баатар Дүнжингарав л гэнэ
Хойд талаас нь харахын бол
Хөвчин хангай хүрлийгээд
Буга согоо нь сүлэлдсэн
Булгийн ус нь мэлтэлзээд
Хатан туул нь цэнхэртээд
Зүүн талаас нь харахын бол
Зүрхэн улаан цохиотой
Зүр гурын гүйдэлтэй
Зөндөө сайхан амтай
Ам болгон рашаантай
Энэ Дүнжингаравыгаа
Эрдэнийн маань Дүнжингарав л гэнэ
Цал буурал дөрвөн хангайг
Хатан Туултай магтлаа
Засаг төрдөө болбол доо
Зандан ширээ нь юм даа
Замбуу тивийн болбол доо
Бумбан зүрхэн шүтээн дээ
Мөнх л тэнгэрийн болбол доо
Мөнгөн багана нь юм даа
Монгол орны минь болбол доо
Уулсын тэргүүн хангай даа
간주
Энэ л замбуу тивдээ болбол доо
Үзэсгэлэнт чимэг нь юм даа
Энх мөнхийн болбол доо
Мөнхийн цэнхэр хадаг нь юм
빠짐
Зуны тунгалаг өглөө нь хө
Хөхөөн дуу нь уянгалаад
Хөвчийн өндөр модондоо
Жигүүртэн бүгд нь чуулсан
간주
일부 못알아들음.
Монгол орон мандаг аа
Ард түмэн энхжигээ
Хурай хурай хурай
'헤르테 몽골' 카테고리의 다른 글
몽골어 배우기-기초표현 03 (0) | 2008.11.26 |
---|---|
몽골어 배우기-기초표현 02 (0) | 2008.11.26 |
몽골어 배우기-기초표현 01 (1) | 2008.11.26 |
сайхан ээж(아름다운 어머니)-몽골음악 (0) | 2008.11.19 |
몽골+한국의 맛이 깃든 양볶음탕 (0) | 2008.11.04 |